top of page
Search

ГАЙХАМШИГТАЙ ЭРЧ ХҮЧ

Гуарана бол Амазоны овог аймгуудын олон зууны турш анагаах ухаанд хэрэглэж байсан ургамал юм.



Энэ нь ядаргаа тайлах, тархины эрүүл мэндийг сайжруулах, зүрхийг хамгаалах зэрэг ач тустай.


Paullinia cupana гэж нэрлэдэг.

Гүйцэж ургасан гуарана жимс нь кофены жимстэй ижил хэмжээтэй, хүний ​​нүдтэй төстэй харагддаг улаан бүрхүүл хальстай жимс юм.

Гуарана жимс нь кофеин, теофиллин, теобромин зэрэг гайхалтай олон төрлийн өдөөгч бодис агуулдаг. Мөн таннин, сапонин, катехин зэрэг антиоксидант биофлавнойдуудыг агуулдаг байна./1/



Гуарана нь ногоон цайтай төстэй антиоксидант шинж чанартай байдаг./2/


Туршилтын нэгэн судалгаагаар гуарана жимсний антиоксидант шинж чанар нь хорт хавдрын эсийн өсөлттэй тэмцэж, зүрхний өвчин, арьсны хөгшрөлтийн эрсдлийг бууруулдаг болохыг тогтоожээ./3,4/


Гуарана жимсний үр нь кофены үрнээс 4-6 дахин их кофейн агуулдаг./5/


Гуарана агуулсан витамины бэлдмэл уусан хүмүүс ядрах нь бусад хүмүүсээс бага байсан байна./6/


Хорт хавдрын эмчилгээний улмаас сэтгэцийн ядаргааг бууруулж, биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй болохыг эдгээр судалгаануудаас харуулж байна. /7,8,9/




Гуарана жимс таны танин мэдэх, суралцах чадварыг нэмэгдүүлдэг.

Нэгэн судалгаагаар гуарана жимсний нэмэлт бүтээгдэхүүнийг өдөрт 37.5мг-аас багагуй тунгаар хэрэглэх нь тухайн судалгааны сорилт асуултын хамгийн өндөр оноог авч байсан үр дүнг үзүүлсэн байна./10/


Өөр нэг судалгаагаар гуарана болон хүн орхоодойг хавсарч хэрэглэх нь тархины үйл ажилгааг сайжруулж, ой санамжыг нэмэдүүлж байсан бөгөөд гуарана жимс хэрэглэсэн хүмүүс илүү анхаарал төвлөрч, даалгаварыг илүү хурдан гүйцэтгэж байсан байна./11/


Гуарана жимс таны эрч хүчийг нэмэгдүүлж, дасгал хөдөлгөөн хийх чадамжыг нэмэгдүүлж жин буурахад тань тусалдаг.

Энэ нь кофейнаар баялаг бөгөөд бодисын солилцоог 12 цагийн дотор 3-11%-иар нэмэгдүүлдэг. Бодисын солилцоо түргэсэх нь таны бие амарч байхдаа ч илүү их калори шатаах боломжтой гэсэн үг./12/



1.      Guarana: Revisiting a highly caffeinated plant from the Amazon

2.      Habitual Intake of Guaraná and Metabolic Morbidities: An Epidemiological Study of an Elderly Amazonian Population

3.      Guaraná (Paullinia cupana Kunth) effects on LDL oxidation in elderly people: an in vitro and in vivo study

4.      Anti-Aging and Antioxidant Potential of Paullinia cupana var. sorbilis: Findings in Caenorhabditis elegans Indicate a New Utilization for Roasted Seeds of Guarana

5.      Chemical profiling of guarana seeds (Paullinia cupana) from different geographical origins using UPLC-QTOF-MS combined with chemometrics

6.      Improved cognitive performance and mental fatigue following a multi-vitamin and mineral supplement with added guaraná (Paullinia cupana)

7.      Purified dry extract of Paullinia cupana (guaraná) (PC-18) for chemotherapy-related fatigue in patients with solid tumors: an early discontinuation study

8.      Guarana (Paullinia cupana) improves fatigue in breast cancer patients undergoing systemic chemotherapy

9.      Chapter 6 - Using Paullinia cupana (Guarana) to Treat Fatigue and Other Symptoms of Cancer and Cancer Treatment

 10.   A double-blind, placebo-controlled, multi-dose evaluation of the acute behavioural effects of guaraná in humans

11.   Improved cognitive performance in human volunteers following administration of guarana (Paullinia cupana) extract: comparison and interaction with Panax ginseng

12.   Normal caffeine consumption: influence on thermogenesis and daily energy expenditure in lean and postobese human volunteers

2 views0 comments

Comments


bottom of page