top of page
Search

БАЙГАЛИЙН ГОО САЙХАН ГЭЖ ЮУ ВЭ?

 

Эмэгтэй хүний гоо сайханыг илэрхийлэх хамгийн гол даавар бол ЭСТРОГЕН ДААВАР (эмэгтэйчүүдийн даавар) юм.


Эстроген бол таны биед байгалийн гаралтай даавар юм. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүний хүмүүст хоёуланд нь илэрдэг. Эстроген нь нөхөн үржихүйн тогтолцооны гол даавар байхаас гадна ясны эрдэсжилт, яс уусалтын хүчин зүйлийг тэнцвэржүүлдэг, мөн арьсны эрүүл мэндийг хангадаг байна.




Эстроген даавар тэнцвэртэй, хэвийн байх нь


  • Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагаа хэвийн тогтвортой байна

  • Арьсны уян хатан чанарыг хангаж, эластин, коллаген уургийн нийлэгжилт хэвийн байх нь

  • Судасны эдийн хэвийн үйл ажилгааг хангаж, цусны урсгалыг сайжруулж зүрх судас, тархи мэдрэлийн тогтолцоог хамгаалдаг

  • Яс болон булчингийн эрдэсжилтийг хэвийн хангаж, яс сийрэгжилт, ясны эд уусах тогтворгүй байдлыг тэнцвэржүүлдэг

  • Сэтгэл санааг дээшлүүлж, нойрны чанарыг сайжруулдаг

  • Бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг

  • Үтрээний ашигтай бактери үржих таатай нөхцөлийг бүрдүүлэн, хуурайшилтыг бууруулдаг байна



Заримдаа таны бие хангалттай хэмжээний эстроген үүсгэдэггүй. Энэ нь янз бүрийн шалтгааны улмаас тохиолддог.

Эмэгтэйчүүдийн эстроген дааврын ялгаруулалт жирэмслэх,төрөх зэрэг эмэгтэй хүний нөхөн үржихүйн үед буурдаг байна.

Нас ахих тусам энэхүү дааврын ялгарал буурах нь байгалийн жам юм. Гэхдээ маш олон зүйлийн шалтгаанаас болж энэхүү даавар нь наснаасаа эрт багасч эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн өвчлөлийн гол шалтгаан болж байна.


Эстрогений дааврын түвшин эрт буурах нь ямар шинж тэмдэг илэрдэг вэ?


Бэлгийн бойжилт хийгээгүй охид, цэвэршилт дөхөж буй эмэгтэйчүүдэд эстроген дааврын түвшин бага байдаг. Гэсэн хэдий ч бүх насны эмэгтэйчүүд эстроген багатай байж болно.


Эстроген буурах нийтлэг шинж тэмдгүүд нь:


  • Үтрээний орчин эстрогений ханамж буурч секс хийх үед өвдөлттэй, хуурай мэт санагдах

  • Шээсний сүв сийрэгжсэний улмаас шээсний замын халдварт илүү өртөх

  • Сарын тэмдэг тогтмол бус эсвэл алдагдаж ирэх

  • Сэтгэлийн байдал тогтворгүй болох

  • Халуун оргих шинж тэмдэг илрэх

  • Хөх эмзэглэлж өвдөх

  • Толгой өвдөх эсвэл өмнөх мигрень улам дордох

  • Сэтгэл санааны хямрал

  • Төвлөрөл алдагдах

  • Ядрах



Эстроген нь кальци, витамин D болон бусад эрдэс бодисуудтай хамт таны ясыг бэхжүүлдэг. Хэрэв таны эстрогений түвшин бага байвал ясны нягтрал буурдаг байна.

Хэрэв эмчлэхгүй бол эстроген дааврын түвшин буурах нь эмэгтэйчүүдэд үргүйдэл үүсгэдэг.


12 сар дараалан сарын тэмдэг ирэхгүй бол цэвэршилт албан ёсоор эхэлдэг байна.


Тэгвэл хамгийн энгийн урьдчлан сэргийлэх ямар арга бидэнд байна вэ?


Даавар орлуулах нь гол эмчилгээ юм. Гэвч дааврын бэлдмэлүүд хүчтэй сөрөг нөлөөллүүд их байдаг байна.

Америкийн Хавдрын Нийгэмлэгийн 2015 оны нэгэн судалгааны нийтлэлд дурдсанаар үзэхэд урт хугацааны дааврын эмчилгээ нь хорт хавдарын эрсдэлийг нэмэгдүүлдэг эрсдэлтэй гэж үздэг байна.

Тиймээс олон орны эмч нар хамгийн аюулгүй, удаан хугацаагаар хэрэглэх боломжтой фито-эстроген (ургамлын гаралтай эмэгтэйчүүдийн даавар) -ийг эмчилгээний сонголтондоо оруулсан байна.



Байгалийн гаралтай фито-эстрогенүүд


Эдгээр ургамлын экстрактууд нь эстрогений хэмжээг тогтворжуулж, цэвэршилтийн үеийн олон шинж тэмдэгийг бууруулдаг болох нь олон улсын судалгаагаар нотлогдсон байна.


  1. Red clover- Улаанхошоонгор - Хүнд хэлбэрийн цэвэршилтийн үеийн халуун оргих хам шинж (өдөрт 5 ба түүнээс дээш)-ийг  30-50% бууруулахад тусалдаг болохыг тогтоожээ. Дээрх нийлмэл найрлагуудтай хавсран 3 сарын дотор турш хэрэглэх нь цэвэршилтийн үеийн бусад хам шинжийг 73% буурсан байна. Цэвэршилтийн үеийн үтрээний хуурайшилт зовиурыг бууруулахад тусалдаг.

  2. Soybean- Шар буурцагны үр - Маш олон төрлийн Витамин, Эрдэс, Уураг, Ашигтай тос агуулдаг.Шар буурцагны үрийн нунтагны 40%-г ИЗОФЛАВИН эзэлдэг. Изофлавин нь витамин К-р баялаг. Шар буурцагны үр нь цэвэршилтийн үеийн халуун оргих шинж тэмдэгийг 11-26%-иар бууруулдаг.

    Woman дахь шар буурцагны үрийн экстрактын изофлавин нь 25%-иар их байдаг.

  3. Black cohosh

  4. Dong quai

  5. Evening primrose oil

  6. Maca

  7. Flax seeds – Маалингын үр

  8. Ginseng- Хүн орхоодой

  9. Valerian- Бамбай цэцэг

  10. Chasteberry




0 views0 comments

Comments


bottom of page