top of page
Search

УСАН ҮЗМИЙН ҮРГҮЙ НЬ ГОЁ УУ? ЭСВЭЛ ҮРТЭЙ НЬ ГОЁ УУ?

Усан үзмийг идэхдээ үрийг нь ялгах, эсвэл үргүй усан үзмийг идэхийг илүүд үздэг хүмүүс цөөнгүй байдаг.

Гэтэл усан үзмийн үрийг нунтаглах, мөн тос гарган авдаг бөгөөд энэ нь эрүүл мэндийн маш олон ач холбогдолтойг та мэдэх үү?



Усан үзмийн үр нь фенолын хүчил, антоцианин, флавоноид, проантоцианидины олигомер (OPC) зэрэг антиоксидантаар баялаг.


Үнэндээ усан үзмийн үр нь нь проантоцианидины хамгийн элбэг агуулдаг, түүний эх үүсвэрүүдийн нэг юм.



Цусны даралт ихсэх эрсдэлийг бууруулдаг.

Артерийн даралт ихсдэг эсвэл эрсдэл өндөртэй 810 хүнд хийсэн 16 судалгаанд хийсэн дүгнэлтээс үзэхэд өдөрт 100-2,000 мг усан үзмийн үрийн нунтаг уух нь систолын болон диастолын даралтыг (дээд ба доод тоо) дунджаар 6.08 мм МУБ-аар мэдэгдэхүйц бууруулж байгааг тогтоожээ. /1/

Өөр нэг судалгаагаар артерийн цусны даралт ихсэх өвчтэй 29 насанд хүрэгчдэд өдөрт 300 мг усан үзмийн үрийн нунтаг уух нь 6 долоо хоногийн дараа систолын даралтыг 5.6%, диастолын даралтыг 4.7% бууруулдаг болохыг тогтоожээ. /2/


Цусны бүлэгнэлтийг зохицуулж, урсгалыг сайжруулдаг.

Цэвэршилтийн дараах 17 эрүүл эмэгтэйд хийсэн 8 долоо хоногийн судалгаагаар 400 мг усан үзмийн үрийн нунтаг уух нь цус бүлэгнэлтийн эрсдлийг бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гарав.

Нэгэн харьцуулсан 2 судалгааны үр дүнгээс харахад өдөрт 400мг усан үзмийн үрийн нунтаг уух нь уугаагүй хүмүүстэй харьцуулахад хөлийн хаванг 40-70% бууруулсан байна. /3/


Антиоксидантаар баялаг тул эсийн гэмтлийг бууруулдаг байна.

Судалгаанд оролцсон эрүүл 8 хүнд өөх тос ихтэй хоолны дэглэм хэрэглүүлэв. Өдөрт 300 мг усан үзмийн үрийн нунтаг уух нь өөх тосны исэлдэлтийг нэмэгдүүлж байсан үр дүн гарсан банйа. Харин усан үзмийн үрийн нунтаг хэрэглээгүй хүмүүсийн өөх тосны харьцуулсан дүн 150% -иар өссөн байв. /4/

61 эрүүл насанд хүрсэн хүмүүст 400 мг усан үзмийн үрийн нунтаг уусны дараа исэлдсэн бага нягтралтай өөхний хэмжээ 13.9% буурсан болохыг олж мэджээ. /5/


Коллагений нийлэгжилтийг нэмэгдүүлж яс, мөгөөрсний бүтцийг хэвийн болгож бат бөх чанартай болгодог.

Тархи мэдрэлийн өвчлөлийг үүсгэдэг үрэвсэл, мэдрэлийн эсийн гэмтлийг  бууруулдаг антиоксидантаар баялаг.

12 долоо хоног үргэлжилсэн 111 эрүүл насанд хүрэгчдийн дунд явуулсан судалгаагаар өдөрт 150 мг усан үзмийн үрийн нунтаг уух нь анхаарал, хэл яриа, богино болон урт хугацааны ой санамжийг сайжруулдаг болохыг тогтоожээ. /6/


Бөөрний архаг өвчлөлийн үед ашиг тустай.

Нэгэн судалгаагаар бөөрний архаг дутагдалтай гэж оношлогдсон 23 хүнд 6 сарын турш өдөр бүр 2000мг-р усан үзмийн үрийн нунтаг өгсөн. Усан үзмийн үрийн нунтаг уугаагүй хүмүүстэй харьцуулахад шээсний уураг 3%-иар буурч, бөөрний шүүлтүүр 9%-иар сайжирсан ач холбогдол гарчээ.


Зонхилон тохиолдох Campylobacter, E.Coli, Staphylococcus aureus, Candida albicans халдварт бактер болон мөөгөнцөрийн  өвчлөлийг бууруулдаг.

Лабораторийн судалгаагаар усан үзмийн үрийн нунтаг нь антибиотикт тэсвэртэй Staphylococcus aureus (MRSA) бактерийн 43 омгийг дарангуйлдаг болохыг тогтоожээ. /7/

Нэгэн судалгаагаар үтрээний кандидозтой хулгануудад усан үзмийн үрийн нунтаг агуулсан уусмалыг үтрээнд дусааж хэрэглэсэн . 5 хоногийн дараа халдвар дарангуйлагдаж, 8 хоногийн дараа бүрэн эмчлэгдсэн байна. /8/


Элэгний өөхжилтийг бууруулж, үрэвсэлийг бууруулах ДЕТОКС үйлдэлтэй.

Нэгэн судалгаагаар архины бус өөхжилт бүхий элэгний үрэвсэлт өвчтэй 15 (биохимийн шинжилгээгээр ALАT-ийн түвшин өндөр гарсан ) хүмүүст 3 сарын турш усан үзмийн үрийн нунтаг өгчээ.

Элэгний ферментийг сар бүр хянаж, үр дүнг өдөрт 2 грамм витамин С хэрэглэсэнтэй харьцуулсан.   3 сарын дараа усан үзмийн үрийн нунтаг уусан хүмүүсийн анхны хэмжсэн ALАT-ийн түвшин 46%-иар буурсан бол витамин С хэрэглэж харьцуулсан хүмүүсийнх бага зэрэг өөрчлөлт гарсан байна. /9/


 

1.      The impact of grape seed extract treatment on blood pressure changes

2.      Effects of grape seed extract beverage on blood pressure and metabolic indices in individuals with pre-hypertension: a randomised, double-blinded, two-arm, parallel, placebo-controlled trial

3.      Proanthocyanidin-rich grape seed extract reduces leg swelling in healthy women during prolonged sitting

4.      Grape seed proanthocyanidins prevent plasma postprandial oxidative stress in humans

5.      Beneficial effects of grape seed extract on malondialdehyde-modified LDL

6.      A Randomized, Double-Blinded, Clinical Trial on Effects of a Vitis vinifera Extract on Cognitive Function in Healthy Older Adults

7.      Bactericidal effect of grape seed extract on methicillin-resistant Staphylococcus aureus (MRSA)

8.      Evaluation of Anti-Candida Activity of Vitis vinifera L. Seed Extracts Obtained from Wine and Table Cultivars

9.      Grape seed extract to improve liver function in patients with nonalcoholic fatty liver change

2 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page